Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ

671

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 цагт Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав. Тэрбээр автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг өгсөн. Налайхын автозамын арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажлыг эхлүүлэхээр авто замын цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд байна. Уг ажилтай холбогдуулан Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шаттайгаар хэсэгчилж хаахаар төлөвлөсөн. Ингэхдээ эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Тиймээс иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг анхааруулж байна. Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ”Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт, явган хүн, дугуйн зам, гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийгдэнэ. Налайхын 20.9 километр замыг хэсэгчлэн хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:

✅

09 -р сарын 23-25-ны хооронд Налайх Чойрын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэлх авто замыг хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах чиглэлийн урсгалыг хааж, эсрэг урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.

✅

Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.

✅

Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.

✅

Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.

✅

Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Налайхын 20.9 километр замын хойд талын эгнээний өнгө хучилтыг 15 хоногийн хугацаанд хийнэ. Мөн Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил үргэлжилж байгаа юм.Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү Налайхын автозамын бүтээн байгуулалт эхлээд байна.

1Oogii Oogii S