“Буяны авто замаас толгойтын эцэс” хүртэлх хатуу хучилттай авто замын асфальтбетон хучилтийн ажил хийгдэж байна

532

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Буяны авто замаас толгойтын эцэс хүртэлх хатуу хучилттай авто замын асфальтбетон хучилтийн ажил хийгдэж байна.Иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдруулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн шинэ холбоос авто зам барих ажлуудыг эхлүүлэн гүйцэтгэж байгаагийн нэг нь тус авто зам юм. Өнөөдрийн байдлаар далангын дүүргэлт, цахилгааны шугам шилжүүлэх ажил, хашлага суурилуулалт, ус зайлуулах хоолой, ухмалын ажлууд бүрэн дуусч явган хүний замын трассд өртсөн нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР