ЭРЧИМ ХҮЧНИЙ ГУДАМЖНЫ 6 КМ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДӨР БҮРЭН НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨӨД БАЙНА

628

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжнаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

Нийслэлийн баруун бүсийн үйлдвэрийн хөдөлгөөний эрчим ихтэй 6 км авто замын 4,7 км авто замын хучилт тэмдэглэгээний ажил бүрэн дуусч зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн бол үлдсэн 1,3 км авто замын хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна.

Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 25-ны өдөр бүрэн нээхээр шахуу график төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

DCIM\100MEDIA\DJI_0010.JPG