Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарц, авто замын ажил үргэлжилж байна

574

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон холбогдох албаны хүмүүс Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарц, авто замын ажлын явцтай танилцаж холбогдох үүрэг даалгаврын өгч ажиллалаа.Тус төсөл нь Нарны замыг Дүнжингаравын авто замтай холбосон төмөр зам доогуурх 4 нүхэн гарц, 2 талдаа явган хүний замтай, 14 м өргөн 2,38 у/м авто зам бүхий босоо тэнхлэгийн томоохон төсөл юм. Төсөл хэрэгжсэнээр Нарны зам, Нарантуул, Өгөөмөр захын хөдөлгөөний ачааллыг Дүнжингаравын зам руу хуваарилахаас гадна Офицеруудын ордны тойргоор тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих, боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм.Гүйцэтгэгчээр Мотор Сервис ХХК, Алтай рөүд ХХК түншлэл ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР