Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарц, авто замын ажлыг эхлүүлээд байна

775

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон төмөр зам доогуурх нүхэн гарц, авто замын ажлыг эхлүүлээд байна.Уг төсөл хэрэгжсэнээр 2 талдаа явган зам, авто замын 4 нүхэн гарц, 14 м өргөн 2,38 у/м авто зам баригдаж Нарны замыг Дүнжингаравын замтай холбосон босоо тэнхлэгийн зам болно. Ингэснээр Нарны замын ачааллыг Дүнжингарав руу хуваахаас гадна Офицеруудын ордны тойргоор тойрохгүйгээр уг босоо тэнхлэгийн замаар зорчих боломж бүрдэх чухал ач холбогдолтой юм. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР