ИХ ТОЙРУУГИЙН УУЛЗВАРААС ДАРЬ ЭХИЙН 3,3 КМ АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ, ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

614

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлтийн ажил болох “Дарь Эхийн”-ийн 3,3 км авто замын Хөдөлгөөнийг 2020 оны 07 дугаар сарын 27-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэсэгчлэн хааж шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Тус ажлын хүрээнд ус зайлуулах шугам сүлжээ, хашлага шинэчлэлт, инженерийн шугам сүлжээний хамгаалах болон шилжүүлэх ажлууд хийгдэнэ. Ингэснээр тус авто зам нь 2 талаараа явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам, L хашлагатайгаар бүрэн шинэчлэгдэж иргэдийн аюулгүй тав тухай зорчих нөхцөл боломжийг хангана. Тус хугацаанд тээврийн эзэмшигч та бүхэн бусад авто замыг сонгон аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу. НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР