Шагнал гардууллаа

505

Авто замын салбарын их бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан Зам, засвар ашиглалтын хяналтын хэлтсийн авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Бахберген , Авто замын ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Ширэндэв нарыг Улаанбаатар хотын ерөнхий менежерийн өргөмжлөлөөр шагнасыг  Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра гардуулан өглөө. Үр  бүтээлээр дүүрэн ажилласан албан хаагчиддаа ажлын их амжилт хүсье.