Энхтайваны өргөн чөлөөний тэмдэг тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах ажилд 954 сая төгрөг зарцуулна

34

Энхтайваны өргөн чөлөөг олон улсын гудамж, замын стандартад нийцсэн тэмдэг, тэмдэглэгээ бүхий жишиг гудамж болгох зорилтын хүрээнд 954 сая төгрөгийг Энхтайваны өргөн чөлөөний авто замын 2 талд байрлах   807 тэмдгийг АНУ-д үйлдвэрлэсэн 3М брэндийн хуулга бүхий тэмдгээр  шинэчлэх, гарцуудын явган замтай огтлолцсон хэсэгт 243 ширхэг тэмдэг шинээр байршуулж нийт 1050 тэмдэг суурилуулах, нийт 19 байршилд П хэлбэрийн багана дээр өндрийн тэмдэг байршуулах, цаашид ашиглагдах боломжтой 300 тэмдгийг алслагдсан гудамжуудад зөөн байршуулах ажилд зарцуулж байгаа юм.  Энэ ажил хэрэгжсэнээр явган хүний замын авто замтай огтлолцсон хэсгүүдийг уналттай болгох, явган хүний зам дээгүүр байрласан худалдаа үйлчилгээний цэгийг шилжүүлэх, зам хааж барьсан барилга, зогсоол зэргийг зайлуулах, хараагүй болон тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Гүйцэтгэгчээр  УБЗЗАГ ОНӨААТҮГ ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ