ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН АВТО ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХААЖ, ЦЭВЭР УСНЫ ШУГАМ ТАТАХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ

677

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Баянбүрдийн тойргийн шинэчлэлийн ажлын хүрээнд Зүүн хойд бүсийн усан сангаас тасганы овооны усан сан хүртэл ф900мм-ийн цэвэр усны шугамыг шинээр татах ажлыг 2020 оны 07 сарын 13-ны 09:00  цагаас 07 дугаар сарын 16-ны 06:00 цагын хооронд хэсэгчлэн хааж хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Гүйцэтгэгчээр “Грийн ресурс” ХХК