Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна

74

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлын явц  55 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК  шалгарсан бөгөөд 2017 оны 06 дугаар  сарын  27-ноос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.