АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЦАХИМ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020 ОНЫ А/453 ДУГААР ЗАХИРАМЖ ГАРЛАА

2524

Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт цар тахалын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор цаасан суурьтай албан бичгийн харилцааг тоон гарын үсгээр баталгаажсан “цахим албан бичиг”-ийн хэрэглээнд шилжүүлж, албан бичгийг цахим хэлбэрээр солилцож хэвших тухай захирамж гарлаа.