948

Эрх шилжүүлэх тухай

 2019-07-31 08:30:14

2019 оны 07 сарын 31-ний өдөр             

                        Дугаар А/770                                 

Эрх шилжүүлэх тухай

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх засвар, камержуулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, авто замын засварын ажлыг 2 дугаар хавсралт хавсралт ёсоор тус тус баталсугай.

    2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Э.Болормаа/-т шилжүүлж, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

      3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

     4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/131 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, бүтээн байгуулалтын ажлын жагсаалт”-ын 3, 5, 7 дахь хэсэг, 2019 оны А/293 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Авто зам, зам засварын ажлын жагсаалт”-ын 1 дэх хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Барилгын засвар, тохижилтын ажлын жагсаалт”-ын 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                    С.АМАРСАЙХА