564

Эрх шилжүүлэх тухай

 2019-07-26 09:00:40

2019 оны 07 сарын 26-ны өдөр            

                   Дугаар А/745                               

Эрх шилжүүлэх тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нийслэлийн замын сангийн хөрөнгийн магадлашгүй ажлын зардлаас 2019 онд санхүүжүүлэх авто зам, авто замын байгууламжийн зураг төслийн ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ /Ч.Рэгзмаа/-т шилжүүлэн, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай. 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т,  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН