364

Эрх шилжүүлэх тухай

 2019-07-26 14:10:10

2019 оны 07 сарын 26-ны өдөр               

              Дугаар А/740                                           

Эрх шилжүүлэх тухай

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гүүр, хоолой, туннелийн засварын ажлын жагсаалтыг 1 дүгээр, Хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, уг төсөл, арга хэмжээнүүдийн худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ /Б.Баянмөнх/-т шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай. 

     2.Энэ захирамжийн хавсралтуудад төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т,  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/576 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Гүүр, хоолой, туннелийн засварын ажлын жагсаалт”-ын 1, 2, 9-15 дахь, 3 дугаар хавсралтыг  тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          С.АМАРСАЙХАН