Эрх шилжүүлэх тухай

960

 2019-07-09 16:30:24

2019 оны 07 сарын 09-ний өдөр          

                 Дугаар А/695                                              

Эрх шилжүүлэх тухай

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 26/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Материал шинжилгээний лабораторид худалдан авах тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалтыг 1 дүгээр, Инженер техникийн ажилчдыг салбарын чиглэлээр мэргэшүүлэх, бэлтгэх ажлын жагсаалтыг 2 дугаар, бусад ажлын жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

     2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т шилжүүлж, холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

      3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

     4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхэд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 С.АМАРСАЙХАН