Эрх шилжүүлэх тухай

632

 2019-06-21 08:50:24

2019 оны 06 сарын 21-ний өдөр                              

         Дугаар А/626                             

Эрх шилжүүлэх тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр, авто зам, замын байгууламжийн засварын ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга /Т.Гантөмөр/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

      2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/192 дугаар  захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 2 дахь хэсэг, 2019 оны А/137 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 52, 54, 64 дэх хэсэг, 2019 оны А/424 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 3 дахь хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Хот тохижилт, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 8, 9, 10, 13, 15 дахь хэсэг, 2019 оны А/425 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ               С.АМАРСАЙХАН