Эрх шилжүүлэх тухай

370

 2019-06-21 08:25:56

                                 Дугаар А/621      

                
2019 оны 06 сарын 21-ний өдөр                       

Эрх шилжүүлэх тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 89 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хавсралтын 1-13 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хавсралтын 14-16 дахь хэсэгт заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/137 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 18, 22, 23, 28 дахь хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Авто зам, засварын ажлын жагсаалт”-ын 3 дахь хэсэг, 2019 оны А/298 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 6-11, 13, 14 дэх хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Авто зам, замын засварын ажлын жагсаалт”-ын 1, 2 дахь хэсэг,  2019 оны А/424 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан “Хот тохижилт, нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН