Эрх шилжүүлэх тухай

253

 2019-02-26 14:20:24

                                      Дугаар А/144              

     
2019 оны 02 сарын 26-ны өдөр                       Улаанбаатар хот

Эрх шилжүүлэх тухай

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Налайх дүүргийн авто замын засварын ажил 175.0 /нэг зуун далан тав/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт шилжүүлэн, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай. 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН