Журам батлах тухай

654

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Дугаар 204

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн   5.2, 7.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралт, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ заалт болон 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                     У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                                  Ё.БААТАРБИЛЭГ