ИРГЭДИЙН ГАР УТСАНД МЭДЭЭЛЭЛ ИРДЭГ БОЛЛОО.

1160

Өнөөдөр Нийслэлийн  зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б. Отгонсүх холбогдох албаны хүмүүсийн хамт Хууль зүйн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/601 захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуй нэгжүүдэд хяналт, шалгалт хийж, иргэдээс ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах, үнэлэлт дүгнэлт өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг арилгуулахаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатар хотод ачилт буулгалтын гэрээтэй 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт 2019 онд 350 гаруй өргөдөл гомдол ирсний ихэнхи хувь нь мэдээлэл өгөхгүй тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлдэг тухай байдаг.

2019 оны 06-р сард батлагдсан шинэ журмаар Цагдаагийн байгууллага нь тээврийн хэрэгслийг түр саатуулсан, зөөж шилжүүлсэн тухай мэдээллийг лавлах утсаар авах боломжоор хангах, энэ тухай иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд тээврийн хэрэгслийг саатуулах үед эзэмшигчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гар утасны дугаарт мессежээр мэдэгдэж болно гэж заасны дагуу  автомашинаа ачуулсан иргэдэд  мэдээллийг мессежээр хүргүүлдэг боллоо.