АВТО ЗАМЫН САЛБАРЫН ОНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

1278

2019 онд авто замын салбарын их бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан байгууллагын ажилтан албан хаагчдаа
“Хөдөлмөрийн хүндэт” медаль, Авто замын салбарын “Тэргүүний замчин” тэмдэг, 380 жилийн ойн медалиар тус тус шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра нар гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын тооцооны нягтлан бодогч Ч.Бат-Очир, шалган бүртгэх товчооны зохион байгуулагч О.Базарсад, ЗТХЯ-ны тушаалаар Авто замын салбарын “Тэргүүний замчин” тэмдэгээр Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга Б.Цэрэнсодном, Авто замын ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Ганбат,Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах, гүүрийн хяналтын мэргэжилтэн Я.Өнөртүвшин нар шагнуулсныг тус тус гардуулан өглөө. 2019 онд амжилт бүтээлээр дүүрэн ажилласан нийт албан хаагчиддаа Шинэ жилийн баярын мэнд хүргэе. 👏👏👏👏