Нийслэлийн Хөдөлмөрийн аварга шалгарлаа

665

Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай.
Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар Нийслэлийн Авто зам хөгжлийн газрын мэргэжилтэн М.Ганбаатар шалгарч, Нийслэл хотынхоо хөгжил бүтээлд оруулсан хувь нэмрээ үнэлүүллээ.