“Аялал жуулчлал”-ын замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

1024

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2,05 км  авто замыг барихаар төлөвлөсөн. Үүний дагуу Хан-Уул дүүрэг,  Зайсангийн уулзвараас  Ар зайсангийн гудамж хүртэлх “Аялал жуулчлал”-ын замын өнгөн хэсгийн хучилтын ажил хийгдэж байна. Зорчих хэсэг нь 7 метр, явган хүний  зам нь 4.5 метрийн өргөнтэй, шинэ авто зогсоол бүхий   тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар  60 хувийн гүйцэтгэлтэй байна. Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байдгаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин  Зайсангийн аманд бөөгнөрөл үүсгэдэг. 1975 онд баригдсан тус замд  нэг ч удаа засвар шинэчлэл хийгээгүй бөгөөд зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд хог хаях, замгүй газраар аялах, ил задгай бие засах зэргээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа тул зориулалтын зам барихаар шийдвэрлэсэн юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.