Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны замууд хугацаанаасаа өмнө ашиглалтад орно

545

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр  “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 99 хувьтай байгаа бөгөөд хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна. Хуучин 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3м өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгийг цогцоор нь шийджээ. Эдгээр замууд нь  1970-аад онд ашиглалтад орсноосоо хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгээгүй учраас зам бүхэлдээ эвдрэлд орж, хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаад байсан юм. Тиймээс  зорчигч, явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах зорилгоор энэххүү төслийг хэрэгжүүлж байгаа юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.