Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн орчныг аюулгүй болголоо

942

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгон тохижуулахаар шийдвэрлэж, 860 сая төгрөг төсөвлөсөн.  Энэ төслийн хүрээнд Замын цагдаагийн албанаас  нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг  “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж тодорхойлсон.  Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын гадаах зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лед самбар, хайс, гэрлэн дохио  байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийн аюулгүй болгож байна. Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөх,  бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол буурна гэж үзэж байгаа юм.  Өнөөдрийн байдлаар нийт ажлын явц 85 хувьтай байгаа бөгөөд 9 дүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгана  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.