АВТО ЗАМЫН САЛБАРЫН ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

1468

Нийслэл хотын 380 жилийн ойн баярыг тохиолдуулан авто замын салбарын их бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүч хөдөлмөр, хувь нэмрээ оруулан үр бүтээлтэй ажилласан байгууллагын ажилтан албан хаагчдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Нийслэлийн 380 жилийн ойн медалиар тус тус шагнасныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар гардуулан өглөө.
Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Нийслэлийн Авто замын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль-”аар Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнэ, Нийслэлийн 380 жилийн ойн медалиар Орлогч дарга Б.Индра, Хэлтсийн дарга Э.Эрдэнэсайхан,Б.Цэрэнсодном, Б.Бум-Эрдэнэ, О.Энхбаатар, лабораторийн эрхлэгч Л.Мэндбаяр,ахлах мэргэжилтэн П.Оюунчимэг, Д.Заансүх, Б.Энхмандах, Б.Лхаасүрэн, ахлах нягтлан бодогч П.Ариунаа, авто замын төлөвлөлтийн мэргэжилтэн Н.Энхтуяа, А.Оюунчимэг, Эдийн засагч Б.Энхтуяа, авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг, М.Ганбаатар, Б.Жаргалсайхан, Ашиглалтын мэргэжилтэн Б.Марина, Гүүрийн хяналтын мэргэжилтэн Ч.Батсайхан нарыг тус тус шагналаа.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР