ЦЭЦЭГ ТӨВИЙН УУЛЗВАРЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 2019 ОНЫ 07 САРЫН 16-18-НЫ ӨДРИЙН ХООРОНД ТҮР ХААНА

1141

Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  2019 оны 07 сарын 16-ны 23:00 цагаас 07-р сарын 18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны  шугамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Иргэд та бүхэн хөдөлгөөний эрчим ихтэй уулзварт ажил гүйцэтгэх хугацаанд  бусад замыг сонгон, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоно уу.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР