Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр /2019.06.08/ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн ажлын явцтай танилцлаа.

1332

Уг төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй 60 гаруй жил болсон хуучин 2 эгнээ 20,9 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх  ажил юм.

 Ингэснээр  алслагдсан дүүргийг Нийслэлтэй холбох, Монгол улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх болно.

Төслийн ажлын хүрээнд:  20,9 км авто зам, хөлийн голын гүүр,  нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн  ажлуудыг график төлөвлөгөөний хийж гүйцэтгэнэ.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд:

-Түр замын барилгын ажил

-Инженерийн шугам сүлжээний ажил

-Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулж, түр замаар тодорхой хязгаартайгаар зорчуулах ажлуудыг тус тус зохион байгуулсан.  

Хийгдсэн ажил:

-Ургамлын үеийг зайлуулах

-Хуучин асфалтбетон хучилтыг хуулж зайлуулах

-Ухмалыг ухах

-Далангийн ул хөрсийг тэгшлэх

-Зөөврөөр далан байгуулах

-Хөлийн голын гүүр болон хоолойн ухмалын ажлууд  хийгдээд байна.

Нийт ажлын явц 22,8%

Төслийн гүйцэтгэгч:  БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”ХХК

Туслан гүйцэтгэгч: МУ-ын  “Тэгштплант ХХК”, “Гашууны гол” ХХК, “Дардан-Говь” ХХК-ууд ажиллаж байна.

Ажиллах хүч: Нийт 323  инженер  техникийн ажилчид, 153 машин механизм, техник тоног төхөөрөмжтэйгээр гүйцэтгэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төслийн ажлын явцтай танилцан, холбогдох албан тушаалтнуудад болон гүйцэтгэгч компанийн удирдлагуудад ажлаа  улам эрчимжүүлж, чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо. Мөн Нийслэлийн томоохон  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож буй бүх хүмүүст ажлын амжилт хүслээ.