ЦАГДААГИЙН ХОТХОН-АМГАЛАН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ХҮРТЭЛХ 0,85 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ЭХЭЛЖ БАЙНА.

1210

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр  хийгдэж буй тус авто зам нь 0,85 км урт, 6м өргөн, 2 талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар /2019.05.20/  Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх,  цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэллээ.   Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах тус авто зам нь 2019 оны 11-р сард дуусаж ашиглалтад орно.