СОНСГОЛОНГИЙН ГҮҮРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ 70 ХУВЬТАЙ БАЙНА.

928

Туул гол дээгүүрх 289,4 у/м, 21,9 м өргөнтэй 2 эгнээ төмөрбетон гүүрийг барих ажил үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгч  “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК  барилгын ажлыг график төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар /2019.05.14/ шинэ гүүрийн барилга угсралтын ажлын суурь, тулгуур, дам нуруу угсралтын ажил бүрэн дуусч, зорчих хэсэг болон явган замын ажлууд хийгдэж байна. Гүүрийн барилгын ажил 2019 оны 6 сард дуусч, хуучин гүүрийн засварын ажил эхэлнэ.