Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын албан хаагчид “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд хамрагдлаа

1775

Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу 2017 оны Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 4 дүгээр сарын 1-ний Бямба гарагт буюу өнөөдөр зохион байгуулав.  Цэвэрлэгээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын албан хаагчид хамрагдаж, Сэлбэ голын эрэг дагуу  Арслантай гүүрнээс урагш Дамдинсүрэнгийн гудамжны гүүр хүртэл, түүний харалдаа Авто замчдын гудамжийг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд тус газрын 65 албан хаагч оролцож, 80 гаруй шуудай хог цэвэрлэж, ачууллав гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.