БАЯН ХОШУУНЫ ЭЦСИЙН БУУДЛААС 10 ДУГААР ХОРОО ХҮРТЭЛХ 0,8 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ 40 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

504

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй тус авто зам нь 0,8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай байхаар төлөвлөгдсөн.  Гүйцэтгэгч “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК нь авто замыг  график төлөвлөгөөний дагуу хийж, өнөөдрийн байдлаар /2019.05.10/ буталсан суурийн ажил дуусаж,  хашлага суурилуулалтын ажил хийгдэж байна. Тус авто замыг ашиглалтад оруулснаар иргэд  ая тухтай амьдрах нөхцөлөөр хангагдаж, агаар хөрсний бохирдол буурах ач холбогдолтой юм.  Авто замын ажил  2019 оны 07-р сарын 01 гэхэд дуусаж ашиглалтад орно