НАЛАЙХ –ЧОЙРЫН УУЛЗВАР ХҮРТЭЛХ 20,9 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

223

Тус чиглэлд бүх жин нь 3,5 тонноос доош ачааны машин, 8-аас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл зорчих боломжтой түр замыг нээн тээврийн хэрэгслийн холбогдох тэмдгүүдийг байршуулан ажиллаж байгаа.

Замын тоосжилт өндөр, харагдах орчин хязгаарлагдмал, осол аваар гарах магадлалтай байгаа тул зорчигчид хурдны хязгаарын тэмдэгээ баримтлан, аюулгүй байдлаа ханган, хөдөлгөөнд оролцохыг хүсч байна. Тус замаар зорчих хурдны хязгаар нь 30 км цаг. Хурд хэтрүүлбэл хайрга чулуу үсрэх, харагдах орчин хязгаарлагдах, хөвөө далангүй учир замаас гарах эрсдэлүүд байна. Түр замаас гадна иргэд хажуу шороон замаар дур мэдэн зорчиж байгаа нь харагдах орчинг хязгаарлан, тоосжилтыг нэмэгдүүлж байна. Түр замын тоосжилтыг бууруулахын тулд 3-4 техник усалгааг тогтмол хийж байна.