Налайх Чойрын чиглэлийн авто замын бетон хуулалтын ажил хийгдэж байна.

241

Налайх Чойрын чиглэлийн 20,9 км урттай 4 эгнээ асфальтобетон хучилттай авто замын ажилтай холбоотой түр замын ажил бүрэн дуусаж, тус чиглэлийн авто замыг 04-р сарын 20 өдөр хаасан. Мөн түр замаар зорчих зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгслүүдэд зориулж 100 гаруй тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийж дуусгаад байна. Гүйцэтгэгч компаниуд бетон хуулалтын ажлыг эхлүүлэн явж байна.