Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1,4 км зам, гүүрийн ажил 80 хувийн явцтай байна

826

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх,  Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн газрын алба,  болон холбогдох албан хаагчид  “Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1,4 км зам, 57 у/м гүүр”-ийн ажлын явцыг  шалгалаа. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуваарилах гол зам болох уг ажил нь газар чөлөөлтийн асуудлаас  гэрээт хугацаа хойшилж он дамнан хийгдэж байна. Энэ оны  08-р сарын 01 гэхэд замыг хүлээлгэн өгөхөөр ажил 80 гаруй хувьтай хийгдэж байна. Ажлыг гэрээт хугацаанд өгөхөд тулгараад байгаа газар чөлөөлөлтийн асуудлын талаар газар дээр нь иргэдтэй уулзан ажиллаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх: Нийслэл хотод хийгдэж байгаа  бүтээн байгуулалтыг ард иргэд та бүхэн дэмжин ажиллана гэж итгэж байна. Бид ч гэсэн иргэд та бүхнээ хуулийн хүрээнд бүхий л боломжоор нь дэмжин ажиллана гэдгийг онцоллоо.