БНХАУ, МУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, ажлуудтай танилцлаа

258

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б. Отгонсүх,  Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албан хаагчид  БНХАУ,  МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлууд графикийн дагуу явагдахад тулгарч байгаа асуудлуудтай танилцан  цаг тухай бүрд нь шийдлийг тодорхойлон үүрэг даалгавар өгч ажиллаа.

Гачууртын уулзвараас Налайх- Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын барилга, түр зам, Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Яармагийн шинэ гүүр, хуучин гүүрийг засварлах,Туул гол дээгүүрх Баянзүрх дүүргийн 321 у/м  болон Сонсголонгийн 289,4 у/м төмөр бетон гүүрийг  барих  ажлууд     2 улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм.