Олимпын гудамжны замыг хааж, замын цагдаагийн газрын ойролцоох уулзварт гүүрэн гарц барих төслийн ажил эхлэнэ

1509

Замын цагдаагийн газрын ойролцоох уулзварт гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний зохицуулалтын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ.

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Олимпын гудамжийг Нарны замтай холбох түр замыг 2019 оны 03 дүгээр сарын 25-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын ажил эхлэхээс өмнө авто зам төмөр замтай 1 түвшинд огтлолцдогоос шалтгаалан авто замын түгжрэл болон  авто машин, галт тэрэг мөргөлдөх осол аваарын асуудал их гардаг байсан. Харин гүүр баригдсанаар энэ асуудал бүрэн шийдэгдэж буй юм.