НАЗХГ-ын 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ӨГСӨН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛД ТУСГАХ САНАЛЫН ЖАГСААЛТ

1487

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаарх санал хүсэлт, сэтгэгдлийг иргэдээс хүлээн авч, цаашид үйл ажиллагаандаа анхааран тусгаж ажиллах зорилгоор сэтгэл ханамжийн 10 асуулттай судалгааг 12 дугаар сард Хүмүүнлэгийн их сургууль болох Хангарьд ордон дээр түүчээлэн авлаа. Судалгаанд нийт 269 хүн оролцсноос 2 нь  /0.67%/ 17 хүртэл настай, 23 нь /8.55%/ 18-24 настай, 134 нь /49.8%/ 25-35 настай, 108 нь /40.1%/ 36-48 настай, 2 нь /0.67%/ 48-60 настай иргэд хамрагдлаа. Үүний 159 нь /59.1%/ эрэгтэй, 110 нь /40.9%/ эмэгтэй байлаа. Судалгаанд хамрагсдын 2 нь /0.67%/ дунд боловсролтой, 4 нь /1.49%/ бүрэн дунд боловсролтой, 263 нь /97.8%/ дээд боловсролтой байна.

Судалгааны 4 дүгээр асуулт буюу “Та нийслэлд хэрэгжиж буй авто замын бүтээн байгуулалтын талаар хэр их мэдээлэлтэй байдаг вэ” гэсэн асуултад 109 нь /40.5%/ маш сайн, 98 нь /36.4%/ сайн, 57 нь /21.2%/ дунд, 5 нь /1.85%/ муу гэж үнэлжээ.

Судалгааны 5 дугаар асуулт буюу “Та энэ талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ” гэсэн асуултад 78 нь /29%/ Хэвлэл мэдээллийн байгууллага, 152 нь /56.5%/ Байгууллагын веб сайт, 38 нь /14.1%/ Сошиал, 1 нь /0.4%/ дам ярианаас авдаг гэж хэлжээ.

Судалгааны 6 дугаар асуулт буюу “Таны өдөр тутамд ашиглагддаг авто замыг хэрхэн дүгнэх вэ” гэсэн асуултад 4 нь /1.5%/ маш сайн, 98 нь /36.4%/ сайн, 99 нь /37%/ дунд, 68 нь /25.2%/  муу гэж дүгнэжээ.

Судалгааны 7 дугаар асуулт  буюу “Та эвдрэлтэй байгаа авто замын талаарх санал гомдлоо НАЗХГ-т хүргүүлж байсан уу. Тийм бол асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ” гэсэн асуултад 10 нь /3.7%/ асуудлыг шийдвэрлээгүй, 179 нь /66.5%/ санал гомдол өгч байгаагүй, 72 нь /26.8%/ шийдвэрлэсэн, 8 нь /3%/ хаана өгч шийдвэрлүүлэхээ мэддэггүй гэж хариулсан байна.

Судалгааны 8 дугаар асуулт буюу “Та НАЗХГ-аас 2018 онд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг хэрхэн дүгнэх вэ” гэсэн асуултад 30 нь /11.15%/ маш сайн, 192 нь /71.4%/ сайн, 27 нь /10%/ дунд, 20 нь /0.74%/ муу гэж дүгнэжээ.

Судалгааны 9 дүгээр асуулт буюу “Та НАЗХГ-аас хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд өгөх санал сэтгэгдлээ үлдээнэ үү” гэсэн асуултад

  • Дунд
  • Мэдэхгүй
  • Санал байхгүй 3
  • Сайн
  • Шуурхай хэрэгжүүлэх
  • Чанарыг сайжруулах
  • Хангалттай
  • Гоё шүү
  • Уулзварын шар тэмдэглээ тавьсныг зөв гэж үзэж байна
  • Төлбөртэй зогсоолуудыг автоматжуулах
  • Борооны ус сайжруулах шугам сүлжээг сайжруулах тал дээр ажиллах
  • Мэдээллийн сайтаа шинэчлэн хийсэн нь их сайн байна
  • Гүүрийн ажлууд ачааллыг харьцангуй сайнаар зохицуулалт хийн ажиллаж байгаа
  • Замын насжилт богино байна. Чанарт анхаарах.
  • Бүтээн байгуулалтын ажлууд маш сайн байгаа. Цаашид энэ эрчээрээ ажиллавал түгжрэлийн асуудал шийдэгдэнэ.
  • Яармагийн гүүр ашиглалтад орсон нь талархууштай байсан зэрэг хариултыг өгсөн байна.

Судалгааны 10 дугаар асуулт буюу “Танд НАЗХГ-ын 2019 онд авч хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд нэмж санал оруулах авто замын нэршлийг үлдээнэ үү” гэсэн асуултад дараах байдлаар хариулсан байна. Үүнд,

  • Санал байхгүй
  • ХУД Яармагийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн зүүн талаар хойшоо үргэлжлэх авто зам
  • Дарь-Эхийн авто зам
  • 1 дүгээр хорооллын зам, 5 шарын араар явдаг сайжруулсан замыг засах
  • Гэр хорооллын дундах авто замд анхаарах
  • БЗД 25-р хороо Натур төвөөс Нарны замтай нийлэх хэсгийн авто зам
  • Нарны зам
  • 3,4 дүгээр хорооллын авто зам
  • Баруун 4 замаас MAXMALL худалдааны төвийн уулзвар хүртэлх авто зам
  • Нийслэлийн 6-н дүүргийн 210 гаруй гудамжинд тэмдэг, тэмдэглээний ажлыг сайжруулан тавих шаардлагатай байна
  • Хотын замаа тэлж, засан сайжруулах
  • Налайхын чиглэлийн авто зам
  • СУИС-ийн баруун талын 58 дугаар байр руу орох хэсгийн авто зам, мөн тэр хэсгийн явган хүний замыг ТҮЦ хаасан байдаг.
  • Замын цагдаагийн гүүр
  • Замаа өргөжүүлж, гүүрэн гарц барих
  • Осол аваар гарч байгаа авто замуудад хяналтаа сайжруулж, авто замыг шинэчлэн засах
  • Шинээр зам тавихдаа борооны ус зайлуулах шугам сүлжээг төлөвлөн хийх
  • Урт цагааны замыг сайжруулах
  • Алтай хотхоны замын зохицуулалтыг сайтар шийдэж өгөх
  • Зуслангийн бүсэд авто замын засвар үйлчилгээ хийх
  • Хорооллын дундах авто замын ажил хийх
  • Авто замыг дахин дахин ухаж, шугам сүлжээний ажил хийхээ больж, төлөвлөн, бусад газруудтай хамтран төлөвлөлт хийн ажиллах
  • ХУД-ын 20 дугаар хорооны авто зам, явган хүний замыг сайжруулах
  • Хороолол дундах авто замыг цахилгаан шугам татах зорилгоор маш их сүйтгэж байна. Сэргээлтийн ажил хийхдээ стандартын дагуу сэргээлт хийж ажиллахгүй байна.
  • Зүүн 4 замын уулзварт гүүртэй болох
  • 6-7 буудлын авто замыг борооны ус зайлуулах шугам сүлжээтэй болгох
  • БЗД, СБД, Дарь-Эх, Монелийн замыг чанартай засах
  • Зуслангийн замын эвдрэлийг тухай бүр засах
  • Гэмтлийн эмнэлгээс 21 дүгээр хороолол хүртэлх авто замыг янзлах
  • Томоохон гүүрэн гарц барих
  • Баруун 4 замыг шинэчлэх, засварлах
  • 10 дугаар хорооллын арын далангийн зам
  • БГД 4 дүгээр хороо орчмын авто замыг шинэчлэх, засварлах
  • ХУД-ын гэрлэн дохиотой уулзвараас Цэлмэг хотхон хүртэлх авто зам ачааллаа дийлэхгүй байна. Мөн явган хүний замыг шийдвэрлэж өгөх
  • Гол замуудад гүүрэн гарц барих
  • БЗД 14 дүгээр хороо орчмын авто зам
  • Энэбишийн өргөн чөлөө, Мах-Импексийн зам
  • Лааганы гудамж, Хилчдын гудамж, Усны гудамж засах
  • Энхтайваны өргөн чөлөө шиг том коридор байгуулах
  • БЗД-ийн 6 дугаар хороо Хил хамгаалах ерөнхий газрын хойно байрлах авто замд хучилт хийх
  • Гадна тойруугийн төсөл хэрэгжүүлэх, Дарь-Эхийн авто замыг засварлах
  • Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто зам
  • 22 дугаар товчооноос 361 дүгээр гарам хүртэлх авто зам
  • Хурдны зам барих
  • Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх
  • Замын ус зайлуулах систем сайжруулах
  • Авто замын эвдрэл гарч байгаа холбоотой камержуулах
  • Яармагийн туслах гудамжийг Хотын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд зураг төсөл бүтээн байгуулалтыг хийж эхлүүлэх
  • Хорооллын дундах авто замын орц, гарцыг чөлөөлж нээлттэй болгох
  • Хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах
  • ХУД орчим гүүрэн гарц барих
  • БЗД 20 дугаар хороо Гачууртын шар хоолойн замыг засах
  • ХУД 3 дугаар хороо байран дундах авто зам
  • БЗД 8 дугаар хороо Тэнгэр хотхоны авто зам
  • Энхтайваны өргөн чөлөө, гүүрийн ачааллыг багасгах тал дээр шинээр авто замын бүтээн байгуулалт хийх
  • АШУИС-ийн шинэ хичээлийн байр Ботаникийн хүрээлэнд бий болсонтой холбоотой нохойтой хөшөөний уулзвараас урагш талаар замын доогуур зам барих
  • Зүүнсалаагийн авто замыг асфальт хучилт хийх
  • ХУД Морингийн давааны гэр хорооллын дунд байрлах авто зам
  • Дугуйн зам төслийг үргэлжлүүлэх гэсэн хариултуудыг бичсэн байна.

Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газрын албан ёсны веб хуудас буюу http://road.ub.gov.mn/ -д “Нийслэлийн хэмжээнд 2018 онд хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?” гэсэн санал асуулгыг явуулахад нийт 3,358 иргэн санал өгснөөс 1548 нь /46%/ Хангалтгүй, 1051 нь /31%/ Сайн, 759 нь /23%/ хангалттай гэж үзжээ.