Төрийн дээд одон медаль гардууллаа

933

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан нэр бүхий 80 гаруй иргэдийн шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нарын албаны хүмүүс гардуулан өглөө.

Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн П.Оюунчимэг Алтан гадас одонгоор шагнагдлаа. Нийт хамт олныхон зүгээс халуун баяр хүргэе.