НИЙСЛЭЛ ХОТОД 2018 ОНД ХЭРЭГЖИЖ ДУУСААД БУЙ АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД /2-р хэсэг/

2386

Нийслэлийн авто замын салбарт энэ онд хэрэгжиж дууссан томоохон бүтээн байгуулалтуудын ажлаас танилцуулж байна.

  • Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх авто зам

  • Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелийн уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам

  • Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх шинээр баригдах 1.2 км авто замын эхний шатны ажил /Нэгдүгээр хэсэг/

  • Сэлбэ гол дээр 30 у/м түр төмөр гүүр байрлуулах ажил

  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засвар

  • Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил

  • Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүрийн хамт /Гадна тойруугийн хойд хэсгийн замын гуравдугаар хэсэг/

  • Гадна тойруугийн дөрөвдүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3.0 км авто зам

  • Сонгино-Хайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам

  • Сонгино-Хайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ зам

  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хойд гудамжнаас газарчин дээд сургууль орчим хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил