Баянзүрх гүүрийн ажлын явцаас

3162

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 281.2 у/м төмөр бетон гүүр шинээр барих төслийн ажил 63.5 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар гүүрийн 160 м бетон цутгалтын ажил бүрэн хийгдэж дууссан. Үндсэн гүүрийн 52 шон суурь, 9 хувиарлах хавтан,  тулгуур (захын тулгуурын их бие) 18 хийхээс 11 тус тус хийгдсэн байна.

Үргэлжлүүлэн 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.