Замын цагдаагийн газрын ойролцоох уулзварт гүүрэн гарц барих төслийн ажил үргэлжилж байна

1751

Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 95 шон сууриас 79, В рамп 20 сууриас 17, А рамп 22 сууриас 2, L жижиг гүүрийн 8 сууриас 8 бетон цутгалт хийгдсэн.

Хуваарилах хавтан 38 хийхээс 29, 40 баганан тулгуур хийхээс 28, үндсэн гүүрийн 3 дам нуруу,  Л жижиг гүүрийн 3 дам нуруу цутгалт авсан.

Баганын холбоос 3 хийгдхээс 1, хөндлөн нуруу 11-ээс 2, L гүүрийн 2 захын тулгуур, 1 хөндлөн нуруу хийгдсэн.

Олимпийн гудамжны баруун талд хийгдэж буй цахилгааны кабелийн блокийн худаг 5-аас Нарны зам хүртэл кабелийн блокифн хэв хашмалын ажил хийгдсэн.Цахилгааны худаг 5 хүртэлх буцаан дүүргэлтийн ажил хийгдсэн. Таван богд ХХК-ний эзэмшлийн хашаанд байрлах Ф150мм цэвэр усны шугам болон Ф250мм дулааны шугамын 2ш худаг болон сувагчлалын ажил хийгдсэн.

Үргэлжлүүлэн 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.