Орон сууц болон гэр хорооллын доторх авто замын ажлууд үргэлжилж байна

902

Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барих, шинэчлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв, 70/2-р байрны 0.454 км шинэ авто замын ажил үргэлжилж байна. Одоогоор явган хүний замын ажил хийгдэж, үргэлжлүүлэн тэмдэг тэмдэглэгээний ажил хийгдэх юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Өргөн говь” ХХК ажиллаж байна.

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 1-р хэлтсээс 26-р байрны зүүн тал, Төмөр замын урд талбай, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй. Өнөөдрийн байдлаар асфальт бетон хучилтын ажил хийгдэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.

Гэр хорооллын доторх авто замын засвар, холбоос шинэ авто замын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 10 ба 22 дугаар хороодын дундуурх 1.07 км авто зам дагуу явган хүний замын ажил дуусаж, комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авсан. Зам барилгын ажлыг “Грейт Роуд” ХХК гүйцэтгэлээ.