Сэлбэ зуслангийн зүүн талаар үргэлжлэх авто замын ажил үргэлжилж байна

1255

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1 км авто замын ажлын хашлага суурилуулах ажил дуусч, буталсан чулуун суурийн ажил хийгдэж байна.

Үргэлжлүүлэн асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм.

Зам барилгын ажлыг “Билэгт зам” ХХК гүйцэтгэж байна.