ОХУ-ын стандарт бүхий замын тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэж байна

1426

Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, зорчих хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн.

Үргэлжлүүлэн өнөөдрийн байдлаар ОХУ-ын “Бриз” группийн “Формула-К” ХХК-ний үйлдвэрлэсэн эрс тэс уур амьсгалтай бүс нутагт зориулан бэлтгэсэн бүтээгдэхүүнээр замын тэмдэглэгээний ажлыг Монгол Улсад анх удаа хийж байна.

Тэмдэглэгээний ажлыг “Үйлсийн зам” ХХК нь Hoffman термопластикийн машинаар гүйцэтгэж байгаа бөгөөд технологийн явцыг Швейцарын ретрорефлектометр ба спектрофотометр багажуудаар хянаж байгаа юм.

Энэхүү тэмдэглээ нь зуны улиралд хайлж, хэвээ алдахгүй байх, өвлийн улиралд агшиж, хэврэг болохгүй байх чанарыг агуулсан  тусгай модификатор найрлага орсноороо онцлогтой юм.

Мөн тус авто замд ОХУ-ын “Красдорзнак” ХХК-ний үйлдвэрлэсэн дүрсийг өндөр чанартай гэрэл ойлгогч алмазан хальсан дээр буулгасан тэмдэг шинээр тавигдах юм.