Автомашингүй өдрөөр зохион байгуулагдсан тэмцээнүүдэд НАЗХГ амжилттай оролцлоо

631

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд уг өдрийг Монгол Улс ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” НЭГ БҮС НЭГ ЗАМ МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафонд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын албан хаагчид амжилттай оролцлоо.

Мөн Ironman club, Монголын триатлоны холбоо болон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо зохион байгуулсан Триатлоны спортын нэг төрөл “Гүйлт дугуй гүйлт”-ийн төрлийг нэгтгэсэн Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажилтан Б.Төгсбаяр 3 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын нийт хамт олны өмнөөс баяр хүргэе.