Сайжруулсан түлш хэрэглэхийг уриалж байна

1070

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан.

Нийслэлийн Агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж буй гэр хорооллын 2000 гаруй мянган яндан, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад 3000 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоосноор агаарт хаях тоосонцрын хэмжээг 60 хүртэл хувиар бууруулах боломжтой болох юм.

2018-2019 оны халаалтын жилээс эхлэн сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна.

Нийслэлд сайжруулсан түлш боловсруулдаг “Ханан хишиг” ХХК, “ШУҮ-ийн Монхимо” ХХК, “LUBRICON MONGOLIA” LLC гэсэн албан ёсны 3 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд өөрийн хувь нэмрээр нэгдэн оролцохыг уриалж байна.