Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна

1495

Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км зам, 57 у/м гүүр болон Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн түр зам барих ажлын хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун болон бусад холбогдох албаныхан газар чөлөөлөлтийн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж газар дээр нь ажиллалаа.