7 дугаар төвийн орчмын авто замын ажлын явц 82 хувьтай байна

785

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 7 дугаар төв орчмын орон сууцны хороолол доторх авто зам нь шавар ихтэй, авто тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байсныг засварлахаар шинээр 0.454 км авто зам барих ажил үргэлжилж байна.
Одоогоор асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна. Ажлын явц 82 хувийн гүйцэтгэлтэй байна.