Авто замыг зурагжуулах аян дуусахад 11 хоног үлдээд байна

1421

Дэлхийн Банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хамтран иргэдийн дунд “Нийслэлийн авто замын сүлжээний өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх аян”-ыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 09-ний хооронд зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар тус аяны хүрээнд нийт 11 оролцогч, нийт 300 гаруй км авто замын 69440 ширхэг зураг байршуулсан байна.

Аяны үлдсэн хугацаанд шинээр оролцох сонирхолтой иргэд гар утсандаа “Mapillary” аппликейшн суулгах шаардлагатай ба өөрийн зорчиж буй авто замын зургийг зааврын  /зааврыг https://www.facebook.com/events/2157566751126041/ -аас үзэх боломжтой/ дагуу авч оруулна.

Тус аян нь иргэдийн оролцоотойгоор semantic segmentation буюу зураг дахь объект таних технологийн тусламжтайгаар Нийслэлийн гудамж зам талбайн мэдээлэл бүрдүүлж, үнэлгээ хийн, авто замын ашиглалтын түвшинг тодорхойлсон суурь мэдээллийн сан бий болгоход ач холбогдолтой юм.

Хамгийн идэвхтэй оролцогчдод аяныг хамтран санхүүжүүлэгч төслийн багаас 1 дүгээр байр 300 ам.доллар, 2 дугаар байр 200 ам.доллар, 3 дугаар байр 100 ам.долларын мөнгөн шагналаар, удаах таван байрт шалгарсан оролцогчдод Mapillary-гийн үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшуулна.